"Сөүл чиглэлд 2.5 сая төгрөгөөр нисдэг байсан бол одоо 1.2-1.5 сая болсон"


Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт Сөүл чиглэлд 2.5 сая төгрөгөөр нисдэг байсан бол одоо хоёр талдаа 1.2-1.5 сая төгрөгөөр нисдэг болсон” хэмээн мэдээлсэн. Тэрээр “Монгол Улсын Засгийн газрын шинэ сэргэлтийн бодлогод агаарын тээврийн либералчлалыг хөгжүүлэх, олон улсын нислэгийн тоог нэмэгдүүлэх, орон нутгийн нислэгийг сэргээх, Чингис хаан нисэх онгоцны буудлыг олон улсын агаарын тээврийн зангилаа төв болгох зорилт тусгагдсан. Мөн 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарласан" гэв. Тэрээр "Нислэгийн тийз хямдруулах хүрээнд:
  • Улаанбаатар-Бээжин чиглэлд МИАТ ТӨХК 1.2 сая төгрөгөөр
  • Улаанбаатар-Истанбул чиглэлд 2022 онд хоёр талдаа 4 сая төгрөгөөр нисдэг байсан бол МИАТ ТӨХК 2.2 сая төгрөгөөр
  • Улаанбаатар-Сөүл чиглэлд 2.5 сая төгрөгөөр нисдэг байсан бол одоо хоёр талдаа 1.2-1.5 сая төгрөгөөр нисдэг болж тийзний үнэ 2 дахин буураад байна.
Ойрын үед орон нутгийн 9 чиглэлд нислэгтэй болгож, орон нутгийн нислэгийн үнийг бууруулж, орон нутгийн иргэд нь илүү хөнгөлөлттэй үнээр зорчих боломжийг бүрдүүлнэ" гэжээ.МИАТ компанийн лавлахаас тийз ямар үнэтэй байгааг асуухад "Одоогоор 1.2 сая төгрөгийн үнэтэй тийз байхгүй байна" гэв. Хэзээ нисэхээс шалтгаалаад үнийн дүн хэлбэлзэж байгааг лавлах ажилтан тайлбарлалаа. Хэрвээ дөрөвдүгээр сарын 1-15-ны хооронд нисвэл ямар үнэтэй болохыг асуухад "Том хүн 1.8 сая, хүүхэд 1.4 сая төгрөгөөр нисэх боломжтой байна" гэсэн хариултыг өгсөн юм.Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт мэдээлэлдээ мөн "2023 онд 50 орчим улстай агаарын харилцааны хэлэлцээр байгуулж, 105 чиглэлд нислэг үйлдэх боломжийг бий болгоно.
  • Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНСУ-д хийсэн айлчлалын үр дүнд нислэгийн давтамж 7 хоногт 44 удаа байсныг 80 хүртэлх нислэг болгож нэмэгдүүллээ. Өөрөөр хэлбэл Монгол Солонгосын хооронд өдөрт 11 нислэг хийгдэх боломж бүрдлээ.
  • Японы чиглэлд нислэгийн давтамж 7 хоногт 26 байсныг 62
  • Тайландын чиглэлд 7 хоногт 10 байсныг 30 болгож З дахин
  • Монгол-Туркийн чиглэлд 7 хоногт 6 байсныг 34,
  • УБ-Бээжингийн чиглэлд 7 хоногт 42 удаа нислэг үйлдэх боломж бүрдүүллээ.
  • Мөн өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар Катар, Кувейт улстай агаарын харилцааны хэлэлцээр байгуулах эрхийг олголоо.
Ингэснээр Ойрх дорнод, баруун азийн орнууд руу шууд нислэгтэй болж, экспортын ачааны эргэлт нэмэгдэж, аялал жуулчлалыг хөгжүүлэх өндөр ач холбогдолтой юм.
  • Энэ оны 06 дугаар сард АНУ-тай “OPEN SKY” хэлэлцээрт гарын үсэг зурснаар бүрэн хүчин төгөлдөр болж хоёр улсын авиа компаниуд Монгол Америкийн хооронд дурын хот руу шууд нислэг үйлдэх боломж бүрдэнэ.
  • 2023 онд Австрали улстай “OPEN SKY” хэлэлцээр хийнэ.
  • Мөн энэ оны эхний хагас жилд багтаан ГРЕК, УНГАР, ИХ БРИТАНИ улстай шууд нислэг үйлдэх агаарын харилцааны хэлэлцээр байгуулна.
  • Эдгээр хэлэлцээрүүдийг байгуулснаар дэлхийн гол агаарын тээврийн зангилаа цэгүүд рүү ямар нэг хязгаарлалтгүй, чөлөөтэй, шууд нисэх боломж бүрдэнэ.
  • Нислэгийн томилгоог авиа компаниуд хоорондоо зөвшилцөж харин сайд түүнийг нь зөвхөн батламжилдаг болсноор тэгш боломж, чөлөөт өрсөлдөөнийг бий болголоо" гэжээ.

0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
БНСУ-Д БОЛОХ СОЛОНГОС ХЭЛНИЙ БОГИНО ХУГАЦААНЫ ХӨТӨЛБӨРТ 6-12 ДУГААР АН… 1 цагийн өмнө
ӨНГӨРСӨН ШӨНӨ ХОВД АЙМГИЙН ЗАРИМ СУМАНД ОРСОН ИХ ЦАС ГАМШИГТ ҮЗЭГДЛИЙН… 1 цагийн өмнө
ЖҮЖИГЧИН Б.АМАРСАЙХАН “PINNACLE CAREER ACHIEVEMENT AWARDEE” ШАГНАЛЫГ Х… 1 цагийн өмнө
М.БАДАРЧИЙН БАРИЛДАХ ЭРХИЙГ 4 ЖИЛЭЭР ХАСАХ САНАЛ ГАРГАЖЭЭ 1 цагийн өмнө
С.ЖАВХЛАНГИЙН ФЕН: ЭНЭ ЯГ ШАТНА АА! 2 цагийн өмнө
Ц.ЦОЛМОН: ОЙРЫН ӨДРҮҮДЭД УЛААНБААТАРТ ЦАС ОРОХГҮЙ, ЭНЭ САРЫН СҮҮЛЭЭР Б… 17 цагийн өмнө
БНСУ-ЫГ НЭГ ХЭСЭГ АЙДАСТ АВТУУЛЖ БАЙСАН ЦУВРАЛ АЛУУРЧИНГ СӨҮЛИЙН ХОРИХ… 20 цагийн өмнө
СИБИРЬ ХУШНЫ САМРЫГ ЗОХИХ ЗӨВШӨӨРӨЛГҮЙ ТЭЭВЭРЛЭСЭН ИРГЭДЭД ЯЛ ОНООВ 20 цагийн өмнө
АРХЕОЛОГИЧ Д.ЭРДЭНЭБААТАР НАРЫН ХЭРГИЙГ ПРОКУРОРЫН БАЙГУУЛЛАГАД БУЦААЖ… 21 цагийн өмнө
П.САЙНЗОРИГ: ЯМАР НЭГЭН БАЙДЛААР ШЭЭС СОЛИХ АСУУДАЛ БАЙХГҮЙ 21 цагийн өмнө
МҮЭХ-ООС ИРЭХ ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 1-НЭЭС ЦАЛИН ХӨЛСИЙГ 50-ИАС ДООШГҮЙ … 22 цагийн өмнө
ЗАМЫН-ҮҮДИЙН АВТО ЗАМЫН БООМТ ДӨРӨВ ХОНОГ АЖИЛЛАХГҮЙ 23 цагийн өмнө
ҮЕ УДМААР НЬ ТЭЖЭЭХ ӨРТЭЙ ХҮМҮҮС БИЛЭЭ БИД! 23 цагийн өмнө
С.ЖАВХЛАН: УИХ НАДГҮЙГЭЭР "ЖУЛ" БАЙНА. БИ 2024 ОНД НЭР ДЭВШИНЭ Өчигдөр
Г.ХАЖИДМАА: АЭХ ХААЛТТАЙ, ӨНДӨР ДЭНЧИНГЭЭР ЭМЭГТЭЙЧҮҮДЭЭ БОЙМИЛЧИХЛОО Өчигдөр
О.ПҮРЭВ АГСНЫ ГЭР БҮЛ ШИНЭ БАЙРТАЙ БОЛЖЭЭ Өчигдөр
Д.БАЯНЖАРГАЛ: ЗҮҮНХАРААГИЙН ШОРОНГИЙН ДЭЭРЭЛХҮҮ ДАРГА А.БАТХУЯГААС АЙЖ… Өчигдөр
ШҮҮХЭЭС Г.БУЯНДОРЖИЙГ БУРУУТАЙД ТООЦОЖ, ХОХИРОЛ ТӨЛҮҮЛЭХЭЭР БОЛОВ Өчигдөр
“АРД”-ЫН ЗАХИРАЛ Ч.ГАНХУЯГИЙГ ЭМЭГТЭЙ ХҮН ЗОДСОН ХЭРГЭЭР ШАЛГАЖ БАЙНА Өчигдөр
Н.ТҮВШИНБАЯР “НАЙРАМДАЛ“ ЗУСЛАНД ХАРУУЛ ХИЙГЭЭГҮЙ Өчигдөр