Төрийн өмчит компанийн хувьчлал явагдсанаар зах зээлийн үнэлгээ өсөж 6.9 их наяд төгрөгт хүрэв


Өнгөрсөн онд Санхүүгийн зохицуулах хорооны зохицуулалтад 3,716 зохицуулалттай этгээд, 2,376 даатгалын төлөөлөгч үйл ажиллагаа явуулж, санхүүгийн салбарын зах зээлийн үнэлгээ, нийт хөрөнгө ДНБ-ий 23.2 хувьтай тэнцсэн байна.Хөрөнгийн зах зээл: Системийн нөлөө бүхий 2 банк олон нийтэд хувьцаагаа арилжиж нээлттэй хувьцаат компани болж, төрийн өмчит компанийн хувьчлал явагдсанаар зах зээлийн үнэлгээ өмнөх оноос 15.2 хувиар өсөж 6.9 их наяд төгрөгт хүрсэн байна. Мөн нийт 594.5 тэрбум төгрөгийн үнэт цаас зах зээлд арилжаалагдсанаас хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас зах зээлд нийлүүлэлт ихтэй жил байлаа. Харин биржийн бус зах зээлд нийт 45 үнэт цаас гаргагч 52 компанийн бондыг гаргаж 498.3 тэрбум төгрөгийг амжилттай татан төвлөрүүлсэн байна.Даатгалын зах зээл: Нийт хөрөнгийн хэмжээ өмнөх онтой харьцуулахад 11.6 хувиар өсөж 474.9 тэрбум төгрөгт хүрснээр тогтвортой өсөлтөө хадгалж чадлаа. Ердийн болон урт хугацааны даатгалын компаниуд 483.4 их наяд төгрөгийн даатгалын үнэлгээ бүхий зүйлсийг даатгажээ. Нийт хураамж өмнөх онтой харьцуулахад 23.6 хувиар өсөж 300.7 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлжээ. Харин нөхөн төлбөрт хураамжийн орлогоос 94.4 тэрбум төгрөгийг зарцуулсан нь өмнөх оноос 34.9 хувиар өссөн байна.Банк бус санхүүгийн салбар: Банк бус санхүүгийн байгууллагуудын хувь нийлүүлсэн хөрөнгийг үе шаттай нэмэгдүүлэх бодлогын арга хэмжээг өнгөрсөн онд хэрэгжүүлснээр нийт хөрөнгө өмнөх оноос 30.2 хувиар өсөж 3.5 их наяд төгрөгт хүрлээ.Хадгаламж, зээлийн хоршоо: Салбарын хувьд нийт зээлийн үлдэгдэл өмнөх оноос 1.5 хувиар буурч 210.2 тэрбум төгрөгт хүрсэн ба чанаргүй зээлийн хувь өнгөрсөн оноос 0.2 пунктээр буурч 3.3 хувьд хүрсэн байна.Үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын салбар: Нийт 1,705.3 тэрбум төгрөгийн худалдах, худалдан авах үйл ажиллагаа, 102.1 тэрбум төгрөгийн үл хөдлөх эд хөрөнгийг хөлслүүлж, түрээслүүлэх үйл ажиллагааг тус тус зуучилсан нь өмнөх оноос ихээхэн өсөлттэй гарлаа.Үнэт металл, үнэт чулууны арилжаа: 47 хуулийн этгээд, 465 иргэн  тусгай зөвшөөрөлтэйгөөр үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд эдгээр нь өнгөрсөн онд 670.8 тэрбум төгрөгийн үнэт металлыг худалдсан бол 700.1 тэрбум төгрөгийн үнэт металлыг худалдан авсан байна. Эх сурвалж: Санхүүгийн зохицуулах хороо

0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
БНСУ-Д БОЛОХ СОЛОНГОС ХЭЛНИЙ БОГИНО ХУГАЦААНЫ ХӨТӨЛБӨРТ 6-12 ДУГААР АН… 26 минутын өмнө
ӨНГӨРСӨН ШӨНӨ ХОВД АЙМГИЙН ЗАРИМ СУМАНД ОРСОН ИХ ЦАС ГАМШИГТ ҮЗЭГДЛИЙН… 30 минутын өмнө
ЖҮЖИГЧИН Б.АМАРСАЙХАН “PINNACLE CAREER ACHIEVEMENT AWARDEE” ШАГНАЛЫГ Х… 46 минутын өмнө
М.БАДАРЧИЙН БАРИЛДАХ ЭРХИЙГ 4 ЖИЛЭЭР ХАСАХ САНАЛ ГАРГАЖЭЭ 50 минутын өмнө
С.ЖАВХЛАНГИЙН ФЕН: ЭНЭ ЯГ ШАТНА АА! 1 цагийн өмнө
Ц.ЦОЛМОН: ОЙРЫН ӨДРҮҮДЭД УЛААНБААТАРТ ЦАС ОРОХГҮЙ, ЭНЭ САРЫН СҮҮЛЭЭР Б… 16 цагийн өмнө
БНСУ-ЫГ НЭГ ХЭСЭГ АЙДАСТ АВТУУЛЖ БАЙСАН ЦУВРАЛ АЛУУРЧИНГ СӨҮЛИЙН ХОРИХ… 19 цагийн өмнө
СИБИРЬ ХУШНЫ САМРЫГ ЗОХИХ ЗӨВШӨӨРӨЛГҮЙ ТЭЭВЭРЛЭСЭН ИРГЭДЭД ЯЛ ОНООВ 20 цагийн өмнө
АРХЕОЛОГИЧ Д.ЭРДЭНЭБААТАР НАРЫН ХЭРГИЙГ ПРОКУРОРЫН БАЙГУУЛЛАГАД БУЦААЖ… 20 цагийн өмнө
П.САЙНЗОРИГ: ЯМАР НЭГЭН БАЙДЛААР ШЭЭС СОЛИХ АСУУДАЛ БАЙХГҮЙ 20 цагийн өмнө
МҮЭХ-ООС ИРЭХ ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 1-НЭЭС ЦАЛИН ХӨЛСИЙГ 50-ИАС ДООШГҮЙ … 21 цагийн өмнө
ЗАМЫН-ҮҮДИЙН АВТО ЗАМЫН БООМТ ДӨРӨВ ХОНОГ АЖИЛЛАХГҮЙ 23 цагийн өмнө
ҮЕ УДМААР НЬ ТЭЖЭЭХ ӨРТЭЙ ХҮМҮҮС БИЛЭЭ БИД! 23 цагийн өмнө
С.ЖАВХЛАН: УИХ НАДГҮЙГЭЭР "ЖУЛ" БАЙНА. БИ 2024 ОНД НЭР ДЭВШИНЭ Өчигдөр
Г.ХАЖИДМАА: АЭХ ХААЛТТАЙ, ӨНДӨР ДЭНЧИНГЭЭР ЭМЭГТЭЙЧҮҮДЭЭ БОЙМИЛЧИХЛОО Өчигдөр
О.ПҮРЭВ АГСНЫ ГЭР БҮЛ ШИНЭ БАЙРТАЙ БОЛЖЭЭ Өчигдөр
Д.БАЯНЖАРГАЛ: ЗҮҮНХАРААГИЙН ШОРОНГИЙН ДЭЭРЭЛХҮҮ ДАРГА А.БАТХУЯГААС АЙЖ… Өчигдөр
ШҮҮХЭЭС Г.БУЯНДОРЖИЙГ БУРУУТАЙД ТООЦОЖ, ХОХИРОЛ ТӨЛҮҮЛЭХЭЭР БОЛОВ Өчигдөр
“АРД”-ЫН ЗАХИРАЛ Ч.ГАНХУЯГИЙГ ЭМЭГТЭЙ ХҮН ЗОДСОН ХЭРГЭЭР ШАЛГАЖ БАЙНА Өчигдөр
Н.ТҮВШИНБАЯР “НАЙРАМДАЛ“ ЗУСЛАНД ХАРУУЛ ХИЙГЭЭГҮЙ Өчигдөр