Нүүр хуудас Эдийн Засаг Авлигын хэргийн улмаас учирсан хохирол 2022 онд 5 их наяд болж өмнөх...

Авлигын хэргийн улмаас учирсан хохирол 2022 онд 5 их наяд болж өмнөх оноос 4 их наядаар нэмэгджээ

АТГ-аас 2022 онд хийсэн мөрдөн шалгах ажиллагааны талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

АТГ-ын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, Эрхэлсэн комиссар Ж.Ихмөрөн, Авлигын гэмт хэргийн улмаас учирсан хохирол 2021 онд 1 их наяд төгрөг байсан бол 2022 онд 5 их наяд болж өмнөх оноос 4 их наядаар нэмэгдлээ.

Мөрдөн шалгах жиллагааны явцад нөхөн төлүүлсэн мөнгөн дүн 2021 онд 96 тэрбум төгрөг байсан бол 2022 онд 2.3 их наяд төгрөг болж өссөн. Битүүмжлэн хамгаалсан эд хөрөнгө 518 тэрбумаар үнэлэгдэж байна.

Гадаад улс орнуудаас авчирсан хөрөнгүүд:
Мөрдөн шалгах ажиллагааны явцад 2021, 2022 онд гадаад улс орнуудаас нийт 12.2 сая ам.долларын өртөг бүхий хөрөнгийг буцаан авах үндэслэл тогтоож, шүүхийн шийдвэрээр улсын орлого болгосон. ИБУИНВУ-ын Лондон хотод байрлах нэг орон сууц, 1.8 тэрбум төгрөгтэй тэнцэх бэлэн мөнгө, 269 сая төгрөгийн үнэ бүхий үл хөдлөх хөрөнгө хоёр ширхэг, нийт 6.4 тэрбум төгрөг буюу 4.7 сая ам.долларыг улсын орлого болгосон.

Британийн Биржини арлаас 2.2 тэрбум төгрөг буюу 1.6 сая ам.доллар үнэ бүхий үл хөдлөх хөрөнгө, газрыг улсын орлого болгож, мөн арлаас 11.3 тэрбум төгрөгийг тус тус улсын орлого болголоо.

error: Уг контент хамгаалагдсан
Exit mobile version