Нийслэлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд байрлах хотхон доторх замд “Мерседес Бенз” маркийн тээврийн хэрэгслийн жолооч өөрийгөө “Сайдын хүүхэд” хэмээж, бусдын амгалан тайван байдлыг алдагдуулсан байж болзошгүй бичлэг цацагдсан.

Цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагаа явуулахад уг этгээд нь 2022 оны есдүгээр сарын 1-2-нд шилжих шөнө  согтууруулах ундаа хэрэглэсэн болон жолоодох эрх дуусгавар болсон үедээ тээврийн хэрэгсэл жолоодон зам тээврийн осол гаргаж, танхайрсан.

Дээрх зөрчил үйлдсэн этгээдэд 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Зөрчлийн тухай хуулийн 14.7-д зааснаар 30 хоног баривчлах шийтгэл оногдуулсан байна.

Ташрамд мэдээлэхэд, тэрбээр ямар нэгэн өндөр албан тушаалтны хүүхэд биш аж.

Эх сурвалж: ЦЕГ