НҮБ-н Хүүдийн сангаас МУЗГ-ыг шийдвэрээ эргэн хархыг хүсжээ.

Тодруулбал, НҮБ-ын манай улсад байрлах Хүүхдийн сангаас албан ёсны цахим хуудас дээрээ “Хүүхдийн мөнгийг зорилтот бүлэгт олгохоор болсон шийдвэрт сэтгэл зовниж буйгаа НҮБ-ын Хүүхдийн Сангаас МУЗГ-т илэрхийлсэн. Шийдвэрээ эргэн харж, бүх хүүхдэд олгоно гэдэгт найдаж байна. Нийгмийн хамгааллын арга хэмжээ тогтвортой, хүртээмжтэй өсөлт, хөгжилд хүргэхэд чухал үүрэгтэй” хэмээжээ.

Харин НҮБ-ын Хүүхдийн сангийн Монгол дахь төлөөлөгч Эваристе Куасси-Комлан “Хүүхдийн мөнгөнөөс 113 000 хүүхдийг хасах болсонд би ихэд санаа зовж байна. Хүүхдийг ялгаварлах ёсгүй. Хүүхдийн мөнгө бол хөрөнгө оруулалт, тиймээс ХҮҮХЭД БҮРД жигд л өгөх ёстой юм” хэмээн өөрийн үзэл бодлоо илэрхийлээд байгаа юм.