Улсын хэмжээнд нийт 200.1 мянган малчин өрхөд 71.1 сая, хонин толгойд шилжүүлснээр 122.5 сая толгой мал өвөлжиж, 20 сая малыг эдийн засгийн эргэлтэд оруулсан урьдчилсан дүн гараад байгаа.
Махны экспортын тухайд манай улс үхрийн түүхий мах 8,000 тонн, дулааны аргаар боловсруулсан үхрийн мах 5,000 тонныг, харин адуу, хонь, ямааны түүхий болон дулааны аргаар боловсруулсан махыг хязгаарлалтгүй гаргахаар баталжээ.
Харин амьд малын экспорт өнгөрсөн оны аравдугаар сараас эхэлсэн бөгөөд оны эцсийн байдлаар 2.4 сая ам.долларын өртөг бүхий 23,100 толгой хонь, 5,392 толгой ямаа, 11 толгой адуу нийт 28,503 толгой мал экспортолжээ.
Хилээр амьд мал экспортод гаргах тухай Засгийн газрын тогтоолыг 2019 онд цуцалж байсан билээ.