БНХАУ-ын хүн ам сүүлийн жаран жилд анх удаа буурсан байна. Дэлхийн хоёр дахь том эдийн засагтай улсын хувьд хүн ам зүйн хямрал улам бүр ноцтойгоор нүүрлэж буй.
Өнгөрсөн оны эцсээр Хятад улс 1.4 тэрбум хүн амтай байсан бөгөөд 2021 оны эцэстэй харьцуулахад 850 мянгаар бага байна гэж Хятадын Үндэсний статистикийн товчоо мэдээлэв. БНХАУ-ын хүн ам 1961 оноос хойш анх удаагаа ийнхүү буурснаар Энэтхэг улс 2023 онд дэлхийн хамгийн олон хүн амтай улс болох түүхэн эргэлтийг эхлүүлнэ гэж үзэж байна.
Өнгөрсөн онд төрөлт 1000 хүн тутамд 6.77 болсон нь 2021 онд 7.52 төрөлттэй байснаас буурч, түүхэн дэх хамгийн бага төрөлт боллоо. Хятад улс 1976 оноос хойших хамгийн өндөр нас баралтын түвшинг тогтоож, 2021 онд 1000 хүн тутамд 7.18 хүн нас барж байсан бол өнгөрсөн онд 7.37 хүн нас барсан байна.
Гурван жилийн турш хэрэгжүүлж байсан Хятадын "Тэг ковид" хатуу бодлого нь тус улсын хүн ам зүйн байдалд улам их хохирол учруулсан гэж мэргэжилтнүүд мэдэгдэв.
Хэдийгээр орон нутгийн засаг захиргаа 2021 оноос хойш иргэдийг олон хүүхэд төрүүлэхийг дэмжих арга хэмжээ авч байгаа бөгөөд үүнд татварын хөнгөлөлт үзүүлэх, жирэмсний амралтаа уртасгах, орон сууцны хөнгөлөлт үзүүлэх зэрэг арга хэмжээнүүдийг зогсоохгүй гэжээ.
Эх сурвалж: Ройтерс