БНХАУ хилийн дэглэмийг эсэргүүцэж Япон, БНСУ-ын иргэдэд визийн хориг тавилаа


Хятадаас ирэх зорчигчдод ковидын хорио цээрийн арга хэмжээ авч байгааг нь эсэргүүцэж Япон, БНСУ-ын иргэдэд БНХАУ визийн хориг тавьжээ.
Япон, Өмнөд Солонгосын засгийн газрыг Хятадын иргэдэд ялгаатай хандаж байгаад буруутгаж тус хоёр улсын иргэдэд богино хугацааны виз олголтоо зогсоох шийдвэрийг урд хөрш гаргасан байна. Иргэдийнх нь эсрэг тавьсан ковидын дэглэм, хилийн хязгаарлалтыг цуцлах хүртэл визийн хоригоо үргэлжлүүлнэ гэж БНХАУ мэдэгджээ.
Өнгөрсөн долоо хоногт Өмнөд Солонгос улс Хятадаас ирэх жуулчдад аяллын виз олголтоо зогсоосныг нь БНХАУ байж боломгүй, шинжлэх ухаанч бус шийдвэр гэж хурцаар шүүмжилсэн. Түүнчлэн Өмнөд Солонгос улс БНХАУ-аас ирэх онгоцнуудыг зөвхөн Инчеонд буулгахаар шийдвэрлэсэн. Ингэхдээ Хятадаас ирэгсдийг Инчеоны буудалд хамгаалалтын хувцастай цэргүүд угтан авч байгаа аж.
Үүнийг нь эсэргүүцэж Сөүл хот дахь БНХАУ-ын элчин сайдын яам БНСУ-ын иргэдэд жуулчлал, бизнес, эмчилгээ, транзит болон бусад богино хугацааны виз олгохоо түр зогсоож байгаагаа мэдэгдсэн.Япон улс ч гэсэн Хятадаас ирэх зорчигчдоос шинжилгээний хариу шаардахаас гадна Хятадаас Японы зарим хот руу хийх нислэгийг хязгаарласан.
Халдварын тохиолдол өндөр байгаа БНХАУ энэ сарын 8-наас хилээ нээсэнтэй холбогдуулан зөвхөн Өмнөд Солонгос, Японоос гадна дэлхийн олон орон Хятадаас ирэх иргэдийг нэвтрүүлэхдээ шинжилгээний сөрөг хариу шаардаж буй.

0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
З.ТӨМӨРТӨМӨӨ: “ТАВАНТОЛГОЙН ТҮЛШ” ХХК-ИЙН ЗАХИРАЛ ӨНГӨРСНӨӨ ҮГҮЙСГЭХЭЭ… 2025/02/26
ГАДААДЫН ИРГЭДЭД ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОХ ЗОРИЛГООР АЛБАН ТУШААЛТАНД ХА… 2025/02/17
ЗАЙСАНГИЙН ШИНЭ ГҮҮРНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙГ ИРЭХ ЗУРГААДУГААР САРД НЭЭНЭ 2025/02/14
ХОНИНЫ УУЦ, ҮХРИЙН ӨВЧҮҮ ХУЛГАЙЛСАН ХЭРЭГ БҮРТГЭГДЛЭЭ 2025/02/13
ДАЙВАР АЧААНД НУУСАН ХАР ТАМХИЙГ ХҮЛЭЭН АВЧ, ХУДАЛДАХЫГ ЗАВДСАН ХЭРГИЙ… 2025/02/11
ИРЭХ ДОЛОО ХОНОГИЙН АМРАЛТЫН ӨДРҮҮДЭД "УЛААНБААТАР ӨВЛИЙН НААДАМ" БОЛН… 2025/02/06
ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ НҮБ-ЫН ЕРӨХНИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГАТ… 2025/02/05
УИХ-ЫН ГИШҮҮН Н.АЛТАНШАГАЙ ТОЙРОГТОО АЖИЛЛАЖ ЭХЭЛЛЭЭ 2025/01/31
НИЙТИЙН ЭЗЭМШЛИЙН ЗАМ ТАЛБАЙГ ЗӨВШӨӨРӨЛГҮЙ АШИГЛАЖ БАЙГАА ЗӨРЧЛИЙГ АРИ… 2025/01/30
ЗАСГИЙН ГАЗАР ХУРАЛДАЖ БАЙНА 2025/01/29
С.БЯМБАЦОГТ: МИНИЙ БИЕ МӨНГӨН БАЙТУГАЙ ШААЗАН АЯГА Ч АВААГҮЙ 2025/01/28
"АМАР БАЙНА УУ" ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА ИРЭХ БЯМБА ГАРАГТ ЭХЭЛНЭ 2025/01/28
“КРОВН” УНАЖ ЯВСАН 20-21 НАСНЫ ЗАЛУУС ГЭРЭЛТҮҮЛГИЙН ТӨМӨР ТУЛГУУР БАГА… 2025/01/28
ХОШОРЮҮ С.БЯМБАСҮРЭН ЛХАГВА ГАРИГТ АЛБАН ЁСООР ЁКОЗҮНА ЦОЛОО ХҮРТЭНЭ 2025/01/28
БАРУУН БОЛОН ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР ҮҮЛЭРХЭГ, ОРХОН-СЭЛЭНГИЙН САВ ГА… 2025/01/28
ОХУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ В.В.ПУТИН НАРЫН ГАДААД УЛСЫН ТӨР, ЗАСГИЙН ТЭРГҮҮНЭЭ… 2025/01/24
ЭНЭТХЭГИЙН ЭКСИМ БАНКТАЙ ЗЭЭЛИЙН ХЭЛЭЛЦЭЭР СОЁРХОН БАТЛАХ ТУХАЙ ХУУЛИЙ… 2025/01/23
Н.АЛТАНХУЯГ, Н.БАТБАЯР НАРТ ХОЛБОГДОХ ХӨГЖЛИЙН БАНКНЫ ГЭХ ХЭРГИЙГ ХЭРЭ… 5 цагийн өмнө
НҮҮРСТӨРӨГЧИЙН ЗАХ ЗЭЭЛИЙГ ХӨГЖҮҮЛЭХ САЛБАР ДУНДЫН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО 10 цагийн өмнө
ШҮҮХЭЭС 2.6 ЖИЛИЙН ХОРИХ ЯЛ СОНССОН П.БАТЧУЛУУНЫГ ХОРИХ 461 ДҮГЭЭР АНГ… 11 цагийн өмнө