Энэ сарын 6, 7,8-ны өдрүүдэд Индонез улсын Жакарта хотод PUBGM тоглоомын төрлийн Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн/ДАШТ/ эхэлнэ. 

Тус тэмцээн гурван өдрийн турш 18 тоглолт хийсний дараа дуусах бөгөөд тоглолтууд нь 17:30 цагаас PUBG MOBILE South Asia Esports хуудсаар шууд дамжуулагдана. Монгол Улсаас IHCESPORTS, STALWARTESPORTS баг уг тэмцээнд оролцохоор Индонез улсыг зорьсон юм.

Энэ жилийн дэлхийн аваргын тэмцээн 6 сая ам.долларын шагналын сантай. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 10-наас хэсгийн тоглолтууд явагдсаны  эцэст шийдвэрлэх тоглолтууд эхэлж байна.

Манай улсын STALWARTESPORTS баг дэлхийн чансааг тэргүүлж байгаа бол IHCESPORTS баг 34 дүгээрт жагсаж байна.

Эх сурвалж: esportsgen.com