ВВС агентлагийн цахим хуудсанд “Өтөөр шарх цэвэрлэх нь: Чингис хаанаас өнөөдрийг хүртэлх өтний хэрэглээ” гэсэн гарчигтай мэдээ нийтэлжээ. Мэдээг товчлон орчуулав.

Чингис хаан, Америкийн иргэний дайн, Их Британийн эрүүл мэндийн салбарын нийтлэг тал юу вэ? Хэдий хачирхалтай ч энэ асуултын хариулт нь өтнүүд юм. Олонх шавжны адил ялаа ч авгалдай, өндөг зэргээр гаднах төрхөө бүрэн өөрчилснөөр бие гүйцдэг. Ялааны төрлүүдийн дийлэнх нь авгалдай байхдаа өтний хэлбэртэй. Өтний гол зорилго нь өндөгнөөс гарсан даруйдаа 100 дахин томрох, үүний тулд идэж болох бүхнийг идэх юм.

Гэхдээ бүх өтийг эмчилгээнд ашигладаггүй. Цэнхэр, ногоон ялааны өт, хүүхэлдэйг бид муудсан мах, гэрийн тэжээмэл амьтны баасан дээр байхад олонтоо харсан. Эдгээр ялааны өт шарх анагаах үйлчилгээтэй юм байна.

Хэдийгээр өнөөгийн бидэнд сайхан сонсогдохгүй ч Чингис хаан Азид хийсэн тулаанд тэрэг дүүрэн өт авч яван, цэргүүдийнхээ шархыг цэвэрлэдэг тухай домог бий. Өтийг шархан дээр тавихад шархыг цэвэрлэдэг тул энэ аргыг эртнээс хэрэглэдэг байжээ.  Өт амьд эсийг биш, үхсэн, хатсан, халдвар авсан эд эсийг л иддэг. Үүнийг Монголчууд мэддэг байжээ.

Мөн Австралийн өмнөд нутгийн аборигенчууд, Мъянмарын уулархаг нутгийн иргэд, Төв Америкийн Маяачууд ч энэ аргыг хэрэглэдэг байсан гэх баримт бий.

Эх сурвалж: Өт яагаад эрүүл мэндийн гайхамшиг болов