Олон улсын валютын сангийн тэргүүн Кристина Георгиева CBS телевизийн “Face the Nation” ярилцлагын нэвтрүүлэгт оролцох үедээ Дэлхийн III их хямрал энэ онд эхлэх талаар таагүй мэдээлэл дуулгажээ. “Энэ жил дэлхийн улс орнуудын 1/3-нь уналтад орно. Украины дайн, үнэ, зээлийн хүүгийн өсөлт, БНХАУ-п цар тахлын тархалт өндөр байгаа” зэргээс ийм үр дагавар гарна” гэдгийг тэрбээр онцолсон байна.

Тэрбээр “Хямралд гүнүгий өртөхгүй улсууд байх ч тэдгээр улсын хэдэн зуун сая иргэний хувьд энэ нь маш хэцүү, хямрал шиг л санагдана” хэмээн онцолсон нь хөгжингүй орнуудтай холбоотой болох нь тодорхой байна. Учир нь тэрбээр залгуулаад Европын холбооны улсуудад болох уналтын талаар ярьсан байна.