© Tseg.mn. 2011-2022
Нийгэм

Маргаашаас эхлэн зам ашигласны төлбөрөө хугацаанд нь төлөөгүй тээврийн хэрэгслийг товчоодоор нэвтрүүлэхгүй

Нийслэлийн орох, гарах товчоод маргаашаас эхлэн цахим системд холбогдож эхэлнэ.

Энэ аравдугаар сарын 24-ний өдөр /2022.10.24/ Зам тээврийн хөгжлийн яамнаас Улаанбаатар хотыг тойрсон товчоодыг бүрэн цахимжуулж дууссан талаар Түргэний төлбөр авах цэгт мэдээлэл хийсэн.

Эл үеэр нийслэлийн орох, гарах товчоод ирэх сарын 01-ний /2022.11.01/ өдрөөс эхлэн цахим системд холбогдоход бэлэн болсон бөгөөд одооноос товчоогоор нэвтэрсний дараа мессеж болон бусад хэлбэрээр тухайн тээврийн хэрэгсэл эзэмшигчид нэхэмжлэх илгээгдэх бөгөөд тэрхүү холбоосоор орж дурын банк, төлбөрийн хэрэгслээр зам ашигласны төлбөрөө төлөх боломжтой гэгдээд байсан юм.

Мөн ROADPAY.MN болон SMARTCAR.MN сайтаар нэвтэрч улсын дугаараараа хайлт хийн төлбөрөө төлөх боломж нээлттэй гэв. Иймээс цаашид зам ашигласны төлбөрөө цаг хугацаанд нь төлөлгүй хуримтлуулсан тээврийн хэрэгслийг товчоодоор нэвтрүүлэхгүй, мөн оношилгоо үзлэгт орох, тээврийн хэрэгслээ бусдын нэр дээр шилжүүлэхэд зам ашигласны төлбөрөө заавал төлсөн байх шаардлагыг тавихаар болжээ.

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tseg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)
Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..