© Tseg.mn. 2011-2022
Нийгэм

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНСУ-ын ард түмэнд эмгэнэл илэрхийлэв

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхийлөгч Юн Сог Ёльд эмгэнэл илэрхийлэв.

ЭМГЭНЭЛД:

“Бүгд Найрамдах Солонгос Улсын Сөүл хотын Итэвон хороонд болсон олон нийтийн арга хэмжээний үеэр олон арван хүний амь эрсдэж, харамсалтай үйл явдал болсонд Танд болон Танаар дамжуулан найрсаг Солонгосын ард түмэнд гүн эмгэнэл илэрхийлж байгааг минь хүлээн авна уу.

Монголчууд бид манай стратегийн түнш, дотны анд Бүгд Найрамдах Солонгос Улсын ард иргэдтэй энэ амаргүй цаг үед сэтгэл зүрхээрээ хамт байж, амь насаа алдсан иргэдийн гэр бүлд учирсан уй гашууг чин сэтгэлээсээ хуваалцаж байна. Гүнээ хүндэтгэсэн, Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх ” гэжээ.

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tseg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)
Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..