© Tseg.mn. 2011-2022
Нийгэм

Хүн амины хэрэгт сэжиглэгдсэн монгол эрийн ар гэрийг АНУ руу явуулахаар ажиллаж байна

АНУ-ын Нортфильд хэмээх жижиг хотод байх цагаачид голдуу амьдардаг “Salem Walk” хэмээх орон сууцны хороололд 61 настай эмэгтэйг хүчирхийлж хөнөөсөн жигшүүрт хэрэг гарсан.

Энэ хэрэгт хохирогчтой хөрш амьдарч байсан монгол залууг сэжиглэн баривчлаад буй. Шүүхээс эхний сонсголыг өнгөрсөн лхагва гарагт товлосон бөгөөд тэр хүртэл сэжигтнийг батлан даалтаар гаргахгүй хэмээн гаднын хэвлэлүүдэд мэдээлэгдээд байсан.

Гадаад харилцааны яамнаас шүүх хурал болсон эсэх хэрхэн анхаарч ажиллаж буй эсэхийг нь тодрууллаа.

Ингэхэд "Сэжигтэн Ш гэм буруутай нь тогтоогдоогүй тул хувь хүнтэй холбоотой мэдээллийг өгөх боломжгүй. Мөрдөн байцаалт үргэлжилж буй. Тухайн хүний ар гэрийнхнийг АНУ руу явуулахаар ажиллаж байна. Визийг нь гаргаж өгөхөөр дэмжлэг туслалцаа үзүүлж буй" хэмээв.

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tseg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)
Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..