© Tseg.mn. 2011-2022
Нийгэм

Шуурганд төөрсөн зургаан хүнийг аварчээ

Өчигдөр /2022.10.30/ ихэнх нутгаар цас их хэмжээгээр орж цасан шуурга боллоо. Харин өнгөрсөн шөнө Сүхбаатарын нутаг, Хэнтий, Дорнодын өмнөд хэсгээр цасан шуурга шуурлаа. Цаг агаарын нөхцөл байдлаас үүдэн дээрх аймгууд руу чиглэлсэн нийтийн зорчигч тээврийн хэрэгслийг холбогдох албанынхан зогсоожээ. Улмаар:

  • Дорнод- Улаанбаатар чиглэлийн нийтийн зорчигч тээврийн автобусны 42 зорчигч, 2 жолооч
  • Сүхбаатар аймгийн Дарьганга-Улаанбаатар чиглэлийн нийтийн зорчигч тээврийн автобусны 36 зорчигч, 2 жолоочийг Хэрлэн сумын зочид буудлуудад
  • Сүхбаатар- Улаанбаатар чиглэлийн нийтийн зорчигч тээврийн автобусны 45 зорчигч, 2 жолоочийг Жаргалтхаан суманд
  • Улаанбаатар-Дорнод чиглэлийн нийтийн зорчигч тээврийн автобусны 42 зорчигч, 2 жолоочийг Цэнхэрмандал суманд
  • Хэнтий-Улаанбаатар, Улаанбаатар-Хэнтий чиглэлийн нийтийн зорчигч тээврийн гурван автобусны 125 зорчигч, 2 жолоочийг Багануур ХК Уурхайчин спорт цогцолборт буудаллуулан ор дэвсгэрээр ханган хонуулсан байна.

Мөн Хэнтий аймгийн Онцгой байдлын газраас цасан шуурганд төөрч, цасанд боогдсон зургаан иргэнийг аварчээ.

Зам халтиргаа гулгаа ихтэй байсан тул Улаанбаатар зам засвар, арчлалтын газрын хамт олон Налайхын замын цасыг ийнхүү түрсэн байна.

Маргаашнаас баруун аймгуудын нутгаар цасан шуургатай

Маргааш буюу арваннэгдүгээр сарын 1-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар, 2-нд баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын нутгийн баруун өмнөд, говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Бусад хугацаанд цас орохгүй.

Салхи арваннэгдүгээр сарын 1, 2-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. 4-нөөс нутгийн баруун хэсгээр бага зэрэг дулаарна. 

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tseg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)
Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..