© Tseg.mn. 2011-2022
Улс төр

Ц.Билэгтсайхан: Томуугийн вакциныг ажлын цагаар бүх өрх, дүүргийн эмнэлгүүдээр хийж байна

Амбулаториор үйлчлүүлж буй хүмүүсийн ес орчим хувь нь томуу, томуу төст өвчин оношлогдож байгаа аж. Мөн хүүхдийн тасгуудад хэвтэн эмчлүүлэгсдийн 60 гаруй хувь нь амьсгалын замын цочмог хүнд халдвартай байгаа нь өмнөх долоо хоногоосоо нэмэгдсэн үзүүлэлт юм.

Түргэн тусламжийн дуудлага ч мөн нэмэгдсэн бөгөөд нийслэлийн түргэн тусламжийн дуудлагын 60 орчим хувь нь томуу, томуу төст өвчинтэй холбоотой байгааг албаныхан мэдээллээ.

ХӨСҮТ-ийн дарга Ц.Билэгтсайхан "Энэ жил хоёр эх үүсвэрээс 500 гаруй мянган хүн тун томуугийн эсрэг вакциныг авахаар төлөвлөсөн.

Энэ удаад 1-5 насны 214,000 хүүхэд, 42,200 жирэмсэн эх, 65-аас дээш насны, архаг хууч өвчтэй 218,000, эрүүл мэндийн ажилтан болон бусад мэргэжлийн байгууллагын ажилчдад томуугийн вакцин хийхээр төлөвлөгдсөн. 21 аймагт бүрэн түгээгдсэн байгаа.

Өнөөдрийн байдлаар БНСУ-д үйлдвэрлэгдсэн Грийн кросс үйлдвэрийн томуугийн эсрэг А хүрээний хоёр вирус, В хүрээний хоёр вирусийн эсрэг хамгаалах чадвартай дөрвөн цэнт вакцин хэрэглэж байна. Өөрөөр хэлбэл А хүрээний H1N1, В хүрээний H2N3 вирусийн эсрэг хамгаалалт, дархлаажуулалт үүсгэх  вакциныг сонгон авсан. Вакцинд дараах иргэдийг хамруулахаар төлөвлөн ажиллаж байна. Үүнд: 

  • 0-5 насны хүртэлх насны  214,060 хүүхэд
  • Жирэмсэн 42,220 эхчүүд
  • 65 ба түүнээс дээш настай ахмадууд болон хавсарсан суурь эмгэгтэй 218700 гаруй хүнийг  хамруулахаар төлөвлөж байсан.

Тав хүртэлх насны хүүхдүүдийг вакцинжуулах ажлыг асран хамгаалагчаас зөвшөөрөл авсны дагуу цэцэрлэгүүдтэй хамтран хийж байна. Өнөөдрийн байдлаар 36,534 хүүхэд, 553 жирэмсэн эх, 65-аас дээш насны 13,287 хүн томуугийн вакцинд хамрагдаад байна.

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tseg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)
Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..