© Tseg.mn. 2011-2022
Улс төр

МАКС ЖОНСОНЫГ хохироож АНУ руу зугтаасан Д.Буянтогтох нь УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатын хүргэн ах

ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар гадаадын хөрөнгө оруулагчдыг хохироосон хэргүүдийг дэлгэнэ гэж өмнө нь мэдэгдэж байв. Тэрбээр хэвлэлийн бага хурал хийж, прокурорын зөвшөөрөлтэйгөөр анхаарал татах хэргүүдийг эзэн холбогдогчдыг нэр нууцлан зарласан юм.

Энэ хүрээнд Монгол Улсын иргэн Д.Буянтогтох нь Их Британийн Ерөнхий сайд асан Борис Жонсоны төрсөн дүү Макс Жонсонтой бизнесийн хүрээнд хамтрахдаа залилсан хэргийн талаар мэдээлсэн. Мөн Д.Буянтогтохын найз Т.Энхбаатарын компанид холбогдох хэрэг өнөөдөр шүүхэд шилжсэн хэмээсэн юм. Т.Энхбаатар нь "Баянконстракшн" ХХК-ийн захирал. Энэ нь Макс Жонсоноос хөрөнгө оруулалт татсан "Засагчандмань майнз"-ын охин компани юм.

Д.Буянтогтох нь хилийн хоригтой байсан ч шүүгч Х нь хоригийг цуцалсан. Үүний маргааш тэр БНСУ-аар дамжин АНУ-д хөл тавиад буй. Макс Жонсон Засгийн газрыг Арбитрын шүүхэд өгч, 50 сая ам.доллар нэхэмжлээд байгаа юм.

Хэргийг тодруулбал, Макс Жонсон  2016 онд Хонгконгийн “GRF” хөрөнгө оруулалтын сангаар дамжуулан Дорноговь аймгийн  “Засагчандмань майнз” компанийн уул уурхайн төсөлд 19 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн байдаг. Гэвч “Засагчандмань майнз”-ын захирал Д.Буянтогтох нэр бүхий иргэдтэй үгсэн хуйвалдах замаар 19 сая ам.долларыг хувьдаа ашигласан гэх үндэслэлээр Макс Жонсон Монголын шүүхэд нэхэмжлэл гаргах шаардлага үүссэн.

 

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tseg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)
Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..