© Tseg.mn. 2011-2022
Нийгэм

Гадаадын иргэний 4 тэрбум төгрөгийн хөрөнгийг залилаж авсан О.Магнай нарт холбогдох хэрэг шүүхэд шилжжээ

АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан О.Магнай 2020 онд АН-аас СХД-т УИХ-ын сонгуульд нэр дэвшиж байсан. Энэ үеэр түүнд холбогдох залилангийн хэрэг  цахим сүлжээнд цацагдсан. 

Тодруулбал  ШӨХТГ-ын даргаар ажиллаж байсан О.Магнай нь  Ливан улсын иргэн Мохамад Зухуэр Итаныг залилсан гэдэг.  Гадаад улсын  иргэн Мохамадийн Монгол дахь өмгөөлөгчдийн гомдлоор АТГ-аас О.Магнайд эрүүгийн хэрэг үүсгэн, 2020 оноос шалгаж эхэлсэн байдаг. 

Уг шалгалтаар О.Магнай нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дөрвөн ажилтны тусламжтайгаар Ливан улсын иргэнийг залилсан гэх гэмт хэргийн шинжтэй үйлдэл тогтоогдсон тул хэргийг шийдүүлэхээр шүүхэд шилжүүлж байсан ч одоогоор шийдэгдээгүй сунжирсаар байгаа.

Тэгвэл энэ хэрэг шүүхэд шилжсэн гэдгийг ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар өнөөдөр болсон хэвлэлийн хурлын үеэр хэллээ. Энэ хэргийн тухайд  гадаад улсын иргэний дөрвөн тэрбум төгрөгийн үнэ бүхий 10 давхар байшинг О.Магнайгийн ээжид 724 сая төгрөгөөр үнэлэн хууль бусаар авч өгсөн гэх ШШГЕГ-ын шийдвэр гүйцэтгэгч Г.Идэрчулуун нарын дөрвөн хүнд холбогдоод байгаа билээ. 

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tseg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (1)
Зочин [66.181.161.127] 2022/10/29
дарваан хар одоо шорондоо өөрийнхөө уруул шиг гурилтай жан идэждээ Магнай Батзандан нар ийм л хүмүүс шударгын баг өмссөн хулгайч нар
Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..