© Tseg.mn. 2011-2022
Спорт

Цагдаагийн ахлах ахлагч Ц.Мөнхзул Дэлхийн аварга боллоо

Төв аймаг дахь цагдаагийн газрын Заамар сум дахь сум дундын цагдаагийн хэлтсийн эргүүлийн цагдаа, цагдаагийн ахлах ахлагч, Олон улсын хэмжээний мастер Ц.Мөнхзул дэлхийн аварга боллоо.

Буудлагын спортын 53 дахь удаагийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 12-28-ны өдрүүдэд Арабын Бүгд Найрамдах Египет Улсын нийслэл Каир хотод зохион байгуулж байна. Тус тэмцээний эмэгтэйчүүдийн 25 метрийн том калибрын гар бууны дасгалд олон улсын хэмжээний мастер Цогбадрахын Мөнхзул оролцсон юм. Тэрбээр 585 оноогоор алтан медаль хүртэж, дэлхийн аварга боллоо.

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tseg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)
Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..