© Tseg.mn. 2011-2022
Улс төр

Хотын дарга Д.Сумъяабазар : Би ч гэсэн түгжирч байна. Заримдаа үнэхээр маяакаа асаагаад явахаас өөр аргаггүй байдаг

Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар өнөөдөр болсон Улаанбаатар хотыг “Цахим хот” болгох төслүүдийг танилцуулах үеэр түгжрэлийн талаар сэтгэгдлээ хэллээ. 

Тэрбээр, “Өнөөдөр хотын түгжрэл хаа сайгүй байна. Би ч гэсэн түгжрээд явж байна. Заримдаа яах аргагүй засгийн хуралд амжихгүй маяакаа асаагаад явдаг. Үнэнээ хэлье. Заримдаа машин дотор түгжрээд сууж байхаар алхаад явчихдаг. Ойрхон зайд бол алхах нь амар. Энэ түгжрэлийн асуудлыг илбийн юм шиг өнөө маргаашгүй шийдэж чадахгүй шүү дээ. 10 жил хэрэгтэй” гэв.

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tseg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)
Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..