© Tseg.mn. 2011-2022
Нийгэм

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг ажлаа хүлээлгэн өгчээ

Засгийн газрын хуралдаан өчигдөр /2022.10.27/ болж зарим шийдвэрийг гаргасан билээ. Тодруулбал, “Эрдэнэс Тавантолгой” ХК-д  зургаан сарын хугацаанд онцгой дэглэм тогтоож, Засгийн газрын эрх бүхий төлөөлөгчөөр Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбатыг томилсон юм.

Тэрбээр өчигдөр орой “Эрдэнэс Тавантолгой” ХК дээр ажиллахаар очсон бөгөөд тус компанийн гүйцэтгэх захирал Б.Ганхуягийн тамга тэмдгийг нь хурааж авсан. Тэгвэл “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг өөрийн твиттер хуудсаараа дамжуулан бүрэн эрхээ Ж.Ганбатад шилжүүлсэн гэдгээ мэдэгдлээ.

"Д.Амарбаясгалан сайдтай ЭТТ-ийн Бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбатын хамт уулзаж, ЭТТ ХК-ийн бүх эрхийг Засгийн газрын тогтоолын дагуу Ж.Ганбатад шилжүүллээ. Ажилд нь амжилт хүсье" гэжээ. 

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tseg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)
Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..