© Tseg.mn. 2011-2022
Дэлхийд

Испанид олон нийтийн газар танихгүй хүнд тариулсан хэд хэдэн хэрэг гарчээ

Испанийн Сан-Себастьян хотод баярын долоо хоногийн эхний өдөр олон нийтийн газарт тариурт хатгуулсан гэх 4 тохиолдол бүртгэгджээ.И

Europa Press агентлагийн мэдээлснээр, нэг хохирогч нь гомдол гаргасан гэнэ. Гурван охин, нэг залуу Наварра мужийн цагдаагийн газарт хандах үеэрээ Памплон дахь Сан-Фермин наадмын үеэр үл таних этгээдүүд тарьсан гэжээ. Эмнэлгийн шинжилгээгээр ямар нэгэн сэжигтэй бодис илрээгүй байна. Дээрх тохиолдлууд хотын хуучин хэсэгт гарчээ. Испанийн хуулийн байгууллагууд олон нийтийн газарт тариурт хатгуулсан нийт 60 тохиолдлыг шалгаж байна. Тариурт хатгуулсан гомдлыг иргэний хамгаалалтын албаны хуралдаанаар хэлэлцжээ.

Үүнтэй төстэй тохиолдол Францад ч гарч байсан юм. 300 гаруй хүн олон нийтийн газарт эмнэлгийн зүүнд хатгуулсан гэж гомдолложээ. Заримынх нь биеийн байдал муудсан ч шинжилгээгээр аюултай халдвар илрээгүй аж.

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tseg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)
Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..