© Tseg.mn. 2011-2022
Дэлхийд

Криштиано Роналдо хүүдээ ухаалаг гар утас ашиглахыг хориглов

Португалын алдарт хөлбөмбөгчин, «Манчестер Юнайтед»-ын довтлогч Криштиано Роналдо 11 настай хүүдээ ухаалаг гар утас барихыг хоригложээ.

Энэ насны хүүхэд эд зүйлсэд ариг гамтай хандаж, хөдөлмөрийн үнэ цэнийг ухамсарлах ёстой хэмээн тэрбээр ярьсныг DerbyDerbyDerby.it хэвлэл дамжуулсан байна.

«Тэр гар утастай болж болох уу гэж надаас байнга асуудаг. Би үгүй л гэж хэлдэг. Одоохондоо эрт байна. Мэдээж би түүнд эцгийн хувиар бүхнийг өгөхийг хүсэж байна. Гэхдээ түүнд ажилч хичээнгүй, даруу төлөв хүн байгаасай гэж давхар хүсдэг » хэмээн тэрбээр ярьжээ.

Роналдо хүүгээ бүх зүйлээр хангаж чадах ч олон аз жаргалын төлөө золиос гаргах хэрэгтэй гэжээ.

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tseg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)
Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..