© Tseg.mn. 2011-2022
Нийгэм

НОБЕГ-ын алба хаагчид 20 иргэний амь насыг авран хамгаалжээ

Нийслэлийн хэмжээнд наймдугаар сарын 08-15-ны өдрүүдэд гал түймрийн 14, аврах ажиллагааны 4 буюу нийт 18 удаагийн дуудлага бүртгэгджээ.

Дуудлагын дагуу Гал түймэр унтраах, аврах ангиуд үүрэг гүйцэтгэж гал түймрийн аюулаас 355 сая төгрөгийн эд хөрөнгө, 20 иргэний амь насыг авран хамгаалсан байна.

Дээрх дуудлагын тоог өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулбал 14.2 %-аар буурсан дүнтэй ажээ.

Он гарсаар өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд ахуйн гал түймэр 1240, ой,хээрийн түймрийн 5, аврах ажиллагааны 133 нийт 1378 удаагийн дуудлагатай байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 24.5%-аар өссөн үзүүлэлттэй байна.

НИЙСЛЭЛИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР 

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tseg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)
Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..