© Tseg.mn. 2011-2022
Нийгэм

НДШ-ийн буцаалтаа нөхөн авах иргэдийн анхааралд

Төр засаг төсвийн тодотголыг өнгөрсөн дөрөвдүгээр сард хэлэлцэхдээ өнөөдрийн үнийн өсөлтөөс бага орлоготой иргэдийг хамгаалах чиглэлээр хэд хэдэн шийдвэр гаргасан. Үүний дотор нэг сая төгрөгийн цалин хөлс, түүнтэй адилтгах орлогоос иргэний өөрөө төлсөн тэтгэврийн шимтгэлийн 50 хувийг буцаан олгохоор болсон.

Ингэснээр Нийгмийн даатгалын шимтгэлээ өөрөө хариуцан төлсөн зарим даатгуулагчийн шимтгэлийн 50 хувийг буцаан олгох тухай хуулиар нэг сая ба түүнээс доош төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэл ногдуулах сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос албан журмаар болон сайн дураар даатгуулсан даатгуулагч 2022 оны 5-12 дугаар сард өөрийн хариуцан төлсөн шимтгэлийн 50 хувийг сар бүр буцаан авах эрхтэй болсон.

Энэ шийдвэрийн дагуу нэг сая ба түүнээс доош төгрөгөөс нийгмийн даатгалын шимтгэл төлсөн даатгуулагчийн 2022 оны тавдугаар сард төлсөн шимтгэлийн 50 хувийг өнгөрсөн сараас буцаан олгож эхэлсэн.

Гэвч зарим хүний дансны мэдээлэл зөрүүтэй, хувийн мэдээлэл дутуугаас болж буцаан олголт ороогүй гэх гомдол их ирсэн байна.

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tseg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)
Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..