© Tseg.mn. 2011-2022
Улс төр

ҮХЦ-ийн Их суудлын хуралдаанаар " Давхар дээл" -ний асуудлыг хэлэлцэнэ

 Өнөөдөр Үндсэн хуулийн Цэцийн их суудлын хуралдаан болно. Энэ удаагийн хуралдаанаар  “давхар дээл”-ний асуудлыг хэлэлцэх юм байна. 2019 онд засагдсан Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр “ Ерөнхий сайд болон Засгийн газрын дөрвөн сайд “ДАВХАР ДЭЭЛ”-тэй байхаар болсон. Энэ зүйл заалт нь Үндсэн хууль зөрчиж байна гэж УИХ дахь АН-ын бүлгийн гишүүн Н.Ганибал, Ш.Адьшаа нар үзсэн. 
Хэрэв ҮХЦ "Үндсэн хууль зөрчсөн" гэж үзвэл "давхар дээл"-тэй сайд нарын тоог нэмэх асуудал яригдана. Ингэснээр одоо хэр сайдгүй байгаа Цахим хөгжил, харилцаа холбооны яам болон Эдийн засаг, хөгжлийн яамд удирдлагатай болох юм.
 
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tseg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)
Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..