© Tseg.mn. 2011-2022
Улаанбаатар

ЭХЭМҮТ ажилчдынхаа цалинг нэмж, 33 хүнд байрны урьдчилгаа өгчээ

Эрүүл мэндийн сайдаас өгсөн үүрэг чиглэлийн дагуу Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн удирдлагууд ажилчдынхаа цалинг нэмж, мөн 33 хүнд байрны урьдчилгаа өгчээ.

Эрүүл мэндийн сайд С.Энхболд тушаал гарган 2022 оны наймдугаар сарыг Эрүүл мэндийн салбарын ажилчдын нийгийн хамгааллыг дэмжих сар болгон зарласан. Энэ хүрээнд эмнэлэг бүр ажилчдынхаа цалинг боломжоороо нэмж, зарим ажилтанд гэр, байрны урьдчилгаа зэргийг олгож байна.

Энэ боломж бий болсон нь Эрүүл мэндийн салбарын шинэчлэлийн хүрээнд эмнэлгүүд гүйцэтгэлээр санхүүждэг болсонтой холбоотой. Гүйцэтгэл гэдэг нь эмнэлэг иргэнд эрүүл мэндийн чанартай үйлчилгээ үзүүлж, даатгалаас санхүүжилтээ авч орлого олох үйл явц юм. Үүний үр дүнд өрсөлдөөн сайжирч, иргэд чанартай үйлчилгээ авах боломж нээгдэж байна гэж тус салбарынхан үзэж байна.

 
 
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tseg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)
Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..