© Tseg.mn. 2011-2022
Нийгэм

15 настай охиныг хүчирхийлсэн байж болзошгүй ламд холбогдох хэргийн шүүх хурал болно

Сүүл үед бурхан шашины төлөөлөл болсон лам нар гэмт хэрэгт холбогдож шүүхийн хаалга татах боллоо. Тухайлбал өнгөрөгч тавдугаар сард Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт 45 настай лам Ө нь айлд засал хийнэ гэж очихдоо 15 настай охиныг нь "сэржим өргүүлэх хэрэгтэй байна" дуудаж гаргаж, автомашиндаа суулган хүчирхийлсэн байж болзошгүй хэрэг гарсан. Эл хэрэгт холбогдуулан шалгаж буй шүүгдэгч Ө-д холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болно.

Ташрамд дурдахад, өнгөрсөн долоо хоногт шүүгдэгч Ө-д холбогдох тус хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болсон ба шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах хүсэлт гаргасан. Ийнхүү наймдугаар сарын 3-ны өдөр гэм буруугийн шүүх хурал болох ёстой байсан боловч шүүгдэгч дахин өмгөөлөгч нэмж авна гэх хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч, товыг наймдугаар сарын 12-ны өдөр хүртэл хойшлуулсан юм. Шүүх хурлын талаар бид цаг тухайд нь мэдээлэх болно. 

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tseg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)
Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..