© Tseg.mn. 2011-2022
Дэлхийн мэдээ

Солонгост болж буй үерт Монгол Улсын иргэн өртөөгүй гэлээ

БНСУ-ын Сөүл, Кёнги зэрэг төвийн бүс нутагт болж буй үерт өнөөдрийн байдлаар 8 хүн амь насаа алдаад байгаа. Харин энэхүү байгалийн гамшигт Монгол Улсын иргэн өртсөн тухай мэдээлэл ирээгүй гэдгийг ГХЯ-наас мэдээллээ.

Солонгос улсын төвийн бүс нутагт энэ сарын 8-наас усархаг бороо үргэлжлэн орж буйн улмаас  сураггүй алга болсон  6 хүнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна.  Сөүлд 6800 гаруй, Кёнгид 7300 гаруй монгол иргэн оршин суудаг бөгөөд  Хан мөрний өмнөд хэсэг буюу Сөүл хотын өмнөд бүс /Ганнам, Сунпа, Гванаг дүүрэг/-д монгол иргэдийн оршин суудаг. Монгол Улсаас БНСУ-д суугаа ЭСЯ-наас иргэддээ хандан үер усны аюулаас болгоомжлох, сонор сэрэмжтэй байх талаар цаг үеийн мэдээ сэрэмжлүүлгийг тогтмол түгээж байгаа аж.

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tseg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)
Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..