© Tseg.mn. 2011-2022
Спорт

МҮОХ-ны Ерөнхийлөгч Б.Баттүшиг Элчин сайд Филип Малонтой уулзав

МҮОХ-ны Ерөнхийлөгч Б.Баттүшиг Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Филип Малоныг энэ сарын 11-нд хүлээн авч уулзан, хоёр орны спортын хөгжил, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

Уулзалтын үеэр Монгол Улсад шинэ тутам хөгжиж буй спортын төрлүүд тэр дундаа кёрлинг, морин спортыг дэмжихэд ИБУИНХУ-ын Олимпын хороотой хамтран ажиллах талаар хэлэлцэв.

Морин спортын төрөл нь Англид өндөр хөгжсөн спортын нэг бөгөөд "Токио 2020" олимпын наадмын морин спортын багийн төрөлд тус улсын баг алтан медаль хүртэж байв.

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tseg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)
Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..