© Tseg.mn. 2011-2022
Эрүүл мэнд

Оросоос коронавирусийн шинэ төрөл «дельтакрон» илэрчээ

Эрдэмтэд Оросоос коронавирусийн шинэ төрөл илрүүлжээ. Уг төрөл нь “омикрон”, “дельта” омгуудын хосолмол юм байна. “Оросын дельтакрон” гэсэн албан бус нэртэй болсон шинэ омгийн аюулыг одоогоор бүрэн тодорхойлоогүй хэмээн Америкийн генетикч эрдэмтэн Дмитрий Прусс мэдэгджээ. Энэхүү эрлийз вирус нь “дельта” омог бараг бүрэн устгаж үгүй болсон энэ үед маш ховор үзэгдэл бөгөөд уг өвөрмөц вирусийг Петербургийн геномын мэдээллийн сүүлйн ачааллаар олсон гэжээ.
“Долдугаар сарын эхээр санд эхний мэдээлэл бүртгэгдэж, бага зэрэг итгэхгүй байсан. Харин долдугаар сарын сүүлчээр Смородинцевын нэрэмжит Томуугийн хүрээлэн дахин ийм геном илүү олныг илрүүлсэн. Тэгээд энэ бол алдаа биш, үнэхээр эрлийз вирус юм байна гэсэн дүгнэлтэд бат хүрсэн” хэмээн Прусс хэлсэн аж. Вирус Орост бий болсон гэсэн таамаглал байна.
Учир нь бусад улс оронд ковидын уг хувилбар илрээгүй аж. «Оросын дельтакрон» одоохондоо бүрэн судлагдаагүй. Тиймээс бусад омгуудыг шахаж чадах уу гэдгийг эрдэмтэд хэлж чадахгүй байна. Оросын эрүүл мэндийн байгууллагууд шинэ омгуудыг нарийн судлах хэрэгтэй гэж Прусс зөвлөжээ. Үүнээс гадна геномыг илүү идэвхтэйтайлж, дэлхийн санд ил тод тайлагнах нь чухал гэжээ.
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tseg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)
Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..