© Tseg.mn. 2011-2022
Спорт

Шатрын шигшээ багийн тамирчдаа хүлээн авч уулзлаа

Өнөөдөр Монгол Улсаас Бүгд найрамдах Энэтхэг улсад суугаа бүрэн Эрхт Элчин сайд Д.Ганболд болон элчин сайдын консулын хамт олон Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадад амжилттай оролцсон  Монголын баг тамирчидыг халуун дотноор хүлээн авч үдийн зоог барьж, найрсаг дулаан яриа өрнүүлжээ.

Тус уулзалтын үеэр Энэтхэг улсад шатрын тэмцээн уралдаан, үйл ажиллагаа, хурал зөвлөгөөнд оролцохоор дараа дараачийн удаа хүрэлцэн ирвэл бүх талаар тусалж дэмжихээ элчин сайд Д.Ганболд илэрхийлсэн байна.

Мөн энэ үеэр Бүгд найрамдах Энэтхэг улсад дипломат албаа нэр төртэй хашиж байгаа Элчин сайдын яамны хамт олондоо Шатрын баг хамт олон болон МШХ-ноос чин сэтгэлийн талархал илэрхийлсэн байна.

 

 

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tseg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)
Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..