© Tseg.mn. 2011-2022
Дэлхийд

Хүний үсийг хоёр удаа угаасан үсчний газрыг торгожээ

Италийн Кастеназо хэмээх нэгэн жижигхэн хотын дарга ус, эрчим хүчний нөөцөө хэмнэх томоохон аян зарлажээ.

13 мянган хүн амтай тус хотын дарга Карло Губеллини дотоод нөөцөө хэтрүүлсэн газруудыг илрүүлж, хотын 10 үсчний газрыг торгосон байна. Хотын даргын захирамжийн дагуу үсчний газрууд үйлчлүүлэгчийнхээ толгойг хоёр удаа угаах юм бол 500 еврогоор торгохоор болжээ.

Хяналт шалгалтыг хэрхэн үргэлжлүүлэх нь одоогоор тодорхойгүй байна. Хотын захиргаа хяналтын хэрэглэгч маягаар тагнуулуудаа явуулах уу, эсвэл тусгай ажиллагаа явуулах уу, үйлчлүүлэгчдийн ухамсарт найдаж үлдээх үү гэдгийг хэн ч мэдэхгүй байгаа аж.

Хотын дарга энэ аргаараа өдөр бүр хэдэн мянган литр ус хэмнэнэ гэж үзэж байна. Апеннинд өдгөө ган гачигтай нөхцөлд энэ зөв арга гэж тэрбээр мэдэгджээ.

Тэгвэл Италийн өөр нэгэн хот усны хэрэглээг танах арга хэмжээ авахаас өөр аргагүй болод байна. Тухайлбал, Милан хот нийтийн бүх усан оргилууруудаа хаажээ. Үүгээрээ тэд ус, цахилгаанаа давхар хэмнэж байгаа юм.

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tseg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)
Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..