
Пакистаны ерөнхий сайд асан Имран Хан 2018-2022 онд Засгийн газрыг тэргүүлж байхдаа гадаадын удирдагчдаас өгсөн үнэтэй бэлгүүдийн зарж, 36 сая рупий буюу 173 330 долларын ашиг олсон гэж Daily Jang сонин мэдээлжээ.
Пакистанд албан ёсоор явуулсан мөрдлөг шалгалтаар тэрбээр Ойрх Дорнодын улс орнуудын удирдагчдын бэлэглэсэн 152 сая рупийн үнэтэй 3 бугуйн цагийг нутгийн нэгэн үнэт эдлэлийн худалдаачинд заржээ. Тэрбээр бэлгийг хямдралтай үнээр зарж, “Тошахан” хэмээх гадаадын бэлэгний төрийн агуулахад олж авсан мөнгөнийхөө 20-хон хувийг өгч, 36 сая рупийг өөртөө халаасалсан гэнэ.
Пакистаны хуулиар бол ийм худалдааны ажиллагаа явуулах нь хууль бүдүүлгээр зөрчсөн үйлдэл. Эрх бүхий хүмүүс төрийн албанд ажиллаж байхдаа олж авсан бэлэгнийхээ тал хувийг төлж байж өөрийн болгох ёстой байдаг аж.
Имран Хан “Тошахан”-д бэлэглэсэн цагнуудын талаарх мэдээлэл өгөөгүй учраас мэргэжилтнүүд үнэ ханшийг нь ч мэдэхгүй байжээ.
Имран Хан нь энэ оны 04 сард огцрохоосоо өмнө гадаадын нэгэн улстөрчийн бэлэглэсэн бэлгийг хувьдаа авч, 180 сая рупийгээр зарсан хэрэгт сэжиглэгдэж байсан юм.