© Tseg.mn. 2011-2022
Дэлхийд

Мьянмарт $643 саяын үнэтэй хар тамхи олны өмнө шатаав

Мьянмар улсын цагдаагийн газар $643 саяын өртөгтэй хэдэн хэсэг хар тамхи, мансууруулах бодисыг олны өмнө шатаажээ. Уг ажиллагаа нь Олон улсын мансууруулах бодисын донтолт, мансууруулах бодисын хууль бус хэрэглээтэй тэмцэх өдрийн хүрээнд болсон аж.

Эдгээр хар тамхийг өнгөрсөн нэг жилийн хугацаанд Зүүн Өмнөд Азид явуулсан мансууруулах бодисын эсрэг томоохон ажиллагааны үеэр илрүүлсэн байна. Эдгээрийг Янгон хотын ойролцоох полигонд шатаажээ.

Шатаасан мансууруулах бодис дотор 172 тонн цэвэр метамфетамин, 1 тэрбум шахмал метамфетаминаар хийсэн эм багтжээ. Олон улсын мансууруулах бодисын донтолт, мансууруулах бодисын хууль бус хэрэглээтэй тэмцэх өдрийг 1989 оноос хойш тэмдэглэж байна.

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tseg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)
Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..