© Tseg.mn. 2011-2022
Нийгэм

Энэ он гарсаар 8 хүүхэд мориноос унаж, амиа алджээ

Удахгүй болох баяр наадмыг угтан Гэр бүл, хүүхэд, залуучуудын газар, ЦЕГ, ОБЕГ, НЭМХ хамтран унаач хүүхдийг осол гэмтлээс урьдчилан сэргийлэх, хамгаалах асуудлаар мэдээлэл хийлээ.

ЦЕГ-ын мэргэжилтэн Э.Баярбаясгалан “2022 он гарсаар гэмт хэрэг зөрчилд 941 хүүхэд өртөж, хохирсон. Үүнийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 2.4 дахин өссөн мэдээлэл байна.

Гэмт хэргийн улмаас эхний таван сарын байдлаар 36 хүүхэд нас барсан, 316 хүүхэд гэмтэл авсан байна. Мориноос унасан бэртэж, гэмтсэн тохиолдлууд цагдаагийн байгууллагад бүртгэгдэж байна. Он гарсаар сүүлийн хоёр сарын хугацаанд мориноос унасан, чирэгдсэн, бэртсэн 13 хүүхдийн мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн. Тус 13 хүүхдийн 8 нь нас барсан. Үлдсэн  5 нь биедээ хүнд гэмтэл авсан. Эцэг эхчүүдийн хайхрамжгүй байдлаас болж морины уралдаанд оролцож бус, морь унаж байгаад хүүхдүүд бэртэж байна. Мөн сүүлийн хоёр сарын хугацаанд 10 хүүхэд өндрөөс унаж гэмтсэн. Тиймээс эцэг эхчүүд хараа хяналтаа сайжруулах хэрэгтэй байна" гэж мэдээллээ.

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tseg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)
Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..