© Tseg.mn. 2011-2022
Дэлхийд

Филиппиний төрөөс Нобелийн энх тайвны шагналтны хэвлэлийн байгууллагыг хаажээ

Филиппиний төр засаг Нобелийн энх тайвны шагналтан Мария Рессагийн үүсгэн байгуулсан Rappler мэдээллийн сайтыг хаах захирамж гаргажээ. Ресса болон сайтын ерөнхий хуульч Фрэнсис Лим лхагва гарагт хийсэн хэвлэлийн бага хурлынхаа үеэр энэ асуудлаар давж заалдахаа мэдэгдээд байна. Сайтын ажилтнууд хаах аливаа оролдлогод бэлэн байсан бөгөөд эрх зүйн хамгаалалт дуусах хүртэл үргэлжлүүлэн ажиллахаа илэрхийлжээ.

Филиппиний Үнэт цаас, биржийн хороо Rappler сайтыг арилжааны бүртгэлээс хасах шийдвэр гаргаснаа өмнө нь зарласан юм. Гадаадын иргэд Филиппиний хэвлэл мэдээллийн хэрэгслэл эзэмшихийг хориглосон хуулийг тус хэвлэл зөрчсөн гэжээ. Харин шүүмжлэгчид улс төрийн зорилготой шийдвэр гаргалаа гэж үзэж байна.

2012 онд байгуулагдсан Rappler мэдээллийн сайтын үйл ажиллагааны гол чиглэл нь мэдээлэлгүй байхтай тэмцэх, Филиппиний ерөнхийлөгч Родриго Дутертегийн хүний эрхийг зөрчиж байгаа асуудлыг баримтжуулах явдал юм. Жишээлбэл, тус хэвлэл 2016 оноос хойш Дутерте хар тамхичидтай дайн зарласны уршгаар 7000 гаруй хүн амь насаа алдсаныг сурвалжилжээ.

Тус хэвлэл улсдаа хамгийн алдартайд тооцогддог бөгөөд Манилагийн засгийн газар татвараас зугтсан, кибер гэмт хэрэг үйлдсэн зэрэг асуудлаас болоод хэд хэдэн удаа хаахыг оролдож байсан юм. Rappler хэвлэлийг үүсгэн байгуулагч Мария Ресса 2020 онд хоригдож байсан бөгөөд 2021 онд Оросын “Новая газета” хэвлэлийн ерөнхий редактор Дмитрий Муратовтой хамт “үг хэлэх эрх чөлөөг хамгаалахад гаргасан хүч чармайлт”-ынхаа төлөө Нобелийн шагнал хүртсэн аж.

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tseg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)
Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..