© Tseg.mn. 2011-2022
Эрүүл мэнд

Омикронд антибиотик зөвлөхгүй ч эмийн багц олгоно гэв

Омикрон хувилбар нь бусад хувилбараас ялгаатай тал нь халдварлах чадвар өндөр. Мөн нууц хугацааны хувьд 3-5 хоног болж богиносч байгааг ХӨСҮТ-өөс мэдээлсэн. Covid-19-ийн үед илэрч байгаа нийтлэг шинж тэмдэг нь томуутай адил. Онцлог нь ухаан балартах, цээжээр өвдөх зэрэг шинж тэмдэг илэрвэл хүндэрч байгааг мэргэжлийн эмч нар анхааруулсан билээ.

Энэ нь вирусийн гаралтай хатгалгаа биш учраас аль болох антибиотик хэрэглэхгүй байхыг зөвлөж байгаа. Гэхдээ анх удаа болон давтан өвдсөн биеийн байдал хүнд бүх хүнд эмийн багцыг өрхийн эмнэлгүүд олгож буй аж.

Учир нь 160 мянган төгрөгийн эмийн багц нь эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлттэй олгож байгаа. Тус эмийн багцын үнэ 30-60 мянган төгрөг бөгөөд үлдсэн мөнгө нь эмчийн үзлэг, эмчилгээ, тусгаарлалтын хувцас болон бусад зардалд зарцуулагдаж байгаа юм байна. Эрүүл мэндийн яамнаас омикрон хувилбарын үед тусгайлан гаргасан эмчилгээ байхгүй. Тиймээс гэрээр тусгаарлагдаж буй иргэд хөнгөн өвдсөн тохиолдолд тусгай эмчилгээ шаардлагагүй. Мөн шингэн бүлээн зүйл сайн ууж, илчлэг сайтай хоол хүнс хэрэглэж, хангалттай амрах нь чухал байгаа юм. Эрүүл мэндийн даатгалын сангаас дахиж өвдсөн хүмүүст багц олгож байгаа. Цаашид ч олгохоор санхүүжилт болон журмыг гаргаж байгаа гэсэн юм.

Гэхдээ иргэд нэг зүйлийг ойлгох ёстой. Зөвхөн өнгөрсөн онд өрхийн эмнэлгээр дамжуулж олгож байгаа 160 мянган төгрөгийн багцад эм, өрхийн эмчилгээний зардал, ажлын хөлс зэрэг багтсан. Тус багцад 60 гаруй тэрбум төгрөг зарцуулсан. Харин энэ жил Covid-19-д зарцуулах төсвийг танах, хариу арга хэмжээг сайжруулах төлөвлөгөөтэй байгааг ЭМЯ-наас мэдээлсэн.

Мөн ЭМ-ийн сайдын зөвлөх О.Батбаяр “Энэ удаад халдвар хөнгөн, вакцинжуулалтын хувь өндөр байгаа тул заавал эмийн багц авалгүй томуу, томуу төст өвчний адил өөрийгөө гэртээ тусгаарлаад, 38-аас дээш хэмтэй халуурч, ханиалгавал эмээ уугаад эдгэрэх боломжтой. Онцын шаардлагагүй бол эмийн багц заавал авах гэсний хэрэггүй.

Иргэн болгон багцаа авбал таны бусад тусламж үйлчилгээнд зарцуулах мөнгөнөөс хасагдана гэсэн үг. Тэгэхээр биеийн байдал хөнгөн тохиолдолд гэртээ өөрийгөө тусгаарлаад л, эмчлэх шаардлагатай. Иргэн бүр багц авна гэвэл Эрүүл мэндийн даатгалын санд байгаа бусад тусламж үйлчилгээнд зарцуулагдах мөнгөнөөс хорогдоно гэсэн үг. Багц олгож байгаа. Гэхдээ онцын шаардлагагүй бол багц авах гээд байх хэрэггүй” гэдгийг хэлсэн юм.

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tseg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (1)
Зочин [202.55.188.84] 2022/02/17
Ёс бус үг хэллэг хэрэглэсэн тул сэтгэгдэлийг устгав.
Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..