© Tseg.mn. 2011-2022
Эрүүл мэнд

ЭМЯ: 2347 хүнээс халдвар илэрч, 2 хүн нас барав

Улсын хэмжээнд сүүлийн 24 цагт Covid-19 халдварын 2347 тохиолдол батлагджээ. Үүнээс Улаанбаатарт 1350, орон нутагт 975, зөөвөрлөгдсөн 22 тохиолдол тус тус бүртгэгдсэн байна. Мөн халдварын улмаас 41-80 насны хоёр хүн нас барав. Эрүүл мэндийн яамнаас энэ сарын 9-нд омикрон дотоодод бүртгэгдсэнээс хойш нийт батлагдсан тохиолдлуудын 60-70 хувийг эзэлж байгааг мэдээлэв. Энэ тухай Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Батбаяраас тодруулахад “Хүн амын дунд омикроны батлагдсан нийт тохиолдлуудын таван хувь нь хөнгөн өвдсөн. Монгол Улсын хувьд хүн амын дийлэнх нь Covid-19 халдвараар өвдсөн төдийгүй вакцинжуулалт өндөр учраас  сүргийн дархлаа тогтсон. Тиймээс  хүн амын дундах өвчлөл харьцангуй хөнгөн байна. Бидний таамагласнаар цар тахлын дөрөв дэх давлагааны оргил үед тохиолдлын тоо өдөрт 40 мянга хүртэл өснө.
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tseg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)
Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..