© Tseg.mn. 2011-2022
Нийгэм

Шинжилгээний хариу нь эерэг гарсан хүнийг БНСУ руу явуулжээ

Монгол Улс цар тахлын үед хариуцлагагүй бас найдваргүй байгаа талаар Өмнөд Солонгос дахь гадаад иргэдийн эрхийг хамгаалах төвөөс мэдэгджээ. Тодруулбал, БНСУ дахь тус төв цахим хуудастаа Covid-19-тэй иргэнийг Солонгос руу нисэхийг зөвшөөрсөн талаар бичсэн байна.

2022 оны нэгдүгээр сарын 14-ний онгоцоор Covid-19-ийн шинжлэгээний хариу нь эерэг гарсан иргэнийг БНСУ-ын чиглэлийн нислэгт явуулсан байна. Өвчтөн өөрөө англи хэлгүй бөгөөд шинжилгээний хариу эерэг гарсан гэдгийг мэдээгүй гэжээ. Мөн шинжилгээ авсан эмнэлэг болоод нисэх дээр ч тус хариуг нь нягталж, хянаагүй байна. Тухайн иргэнийг нисэх онгоцны буудал дээр түр хугацаанд тусгаарлаж байгаа бөгөөд дахин шинжилгээ авахаар болжээ.

Өмнөд Солонгосын хил дээр PCR шинжлэгээний хариу эерэг гарсан учир хилээр оруулахгүй татгалзаж, маргаашийн онгоцоор эргээд "Монгол руу яв" гэсэн хариу аваад сууж байгааг тус төв цахим хуудастаа бичсэн байна. Тиймээс иргэд өөрсдийнхөө шинжилэгээний хариунд давхар хяналт тавьж өөрийгөө болон өрөөлийг эрсдэлээс хамгаалахыг зөвлөжээ. Мөн Монгол Улс ямар хариуцлагагүй ажиллаж байгаагийн жишээ энэ болов гэж хүмүүс сэтгэгдлээ илэрхийлж байна.

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tseg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)
Шинэ мэдээ
Их уншсан
Цаг агаар дуудаж байна...
Уншиж байна ..