© Tseg.mn. 2011-2022

Төрийн байгууллагын ажилчдын 50 хувь нь цахимаар ажиллана

Covid-19-ийн омикрон хувилбарын тархалт дотоодод эрчимтэй тархаж байна. Өдөрт илрэх халдварын тоо өсөн, 2000-ыг даваад буй. Цаашид өдөрт 20 мянга хүртэлх тохиолдол батлагдах тооцоолол гарсан гэдгийг УОК мэдэгдсэн. Тиймээс эхний ээлжид дархлаажуулалтын ажлыг эрчимжүүлж байгаа. Мөн үүнээс гадна хэд хэдэн зохицуулалтыг хийжээ.

Тухайлбал, цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан цөөнгүй аймаг Цагаан сарын баярыг өнжихөө мэдэгдээд байгаа. Тэгвэл ирэх Даваа гаригаас буюу 17-ноос төрийн алба хаагчдын 50 хувийг гэрээс нь цахимаар ажиллуулж, долоо хоногийн хугацаатай ээлжлүүлэхээр болсон байна.

Төрийн албан хаагчдыг насны байдлаар нь авч үзвэл 60-аас дээш насны 1638, 56-60 насны 8408, 51-55 насны 19513, 46-50 насны 24282, 41-45 насны 26949, 36-40 насны 29423, 31-35 насны 36043, 26-30 насны 33357, 21-25 насны 17143, 20 хүртэлх насны 1707 төрийн албан хаагч ажиллаж байна гэж Төрийн албан хаагчдын 2019 оны бүрэлдэхүүн, хөдөлгөөний тайланд дурдсан байна.

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tseg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)
Шинэ мэдээ
Их уншсан
Цаг агаар дуудаж байна...
Уншиж байна ..