© Tseg.mn. 2011-2022
Улаанбаатар

Н.УРТНАСАН: ДРОН НИСГЭЖ, УТАА ҮҮСГЭЖ БУЙ АЙЛУУДЫГ ШАЛГАНА

БОАЖ-ын сайд Н.Уртнасан зэрэг албаныхан шахмал түлшний цэгүүд, айлуудаар явж, утааны нөхцөл байдалтай танилцлаа. Энэ тухайгаа тэрээр: "Өнөөдөр шалгалтууд эхэлж байна.  Эрчим хүчний сайд, Байгаль орчны сайд, НМХГ, МХЕГ мөн цагдаагийн байгууллага тухайн дүүрэг хороодын хяналт шалгалт хариуцсан мэргэжилтнүүд гээд нилээн өргөн бүрэлдэхүүнээр газар дээр нь ажиллалаа. Гол нь иргэдээс шахмал түлштэй холбоотой тодорхой тооны мэдээллүүд өнгөрсөн сард нилээдгүй ирсэн. Мөн орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооноос гэрээт 4500 ажилтан ажиллуулж байгаа. Энэ 4500 хүн шалгалтыг тогтмол хийж байгаа. Энэ шалгалтаар иргэдээс шахмал түлш үйрмэг байна, утаа их гарч байна, чийгтэй байна гэдэг гомдол тодорхой хэмжээгээр ирж байсан. Бид яг тухайн хороо дүүрэгт амьдарч байгаа иргэдийн энэ галлагаатай холбоотой асуудлыг заавал биечилж шалгах зайлшгүй шаардлага байгаа юм гэж үзэж шуурхай ажлын хэсэг байгуулж өнөөдөр ажиллалаа. Маргааш бид нар “Тавантолгой түлш” компанийн хатаалт, үйлдвэрлэлийн процессод бүрэн бүрэлдэхүүнээр ажиллахаар төлөвлөж байна. Улаанбаатар хотын утааны голомт болоод буй газруудад дрон нисгэн, утаа үүсгэж буй айлуудыг очиж тэр айл шахмал түлш түлж байна уу, түүхий нүүрс түлж байна уу гэдэг дээр нэн яаралтайгаар хэд хэдэн удаа цуврал шалгалт хийж учир шалтгааныг зөв олох шаардлагтай байна. Утааны эх үүсвэр бодит нөхцөл шалтгааныг зөв тогтоохгүйгээр утаа бууруулах талаар яриад аль нэг талаас янз бүрийн эх үүсвэрээр янз бүрийн мэдээлэл цацах нь зохимжгүй юм гэж үзэж байна” гэлээ.
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tseg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)
Шинэ мэдээ
Их уншсан
Цаг агаар дуудаж байна...
Уншиж байна ..