© Tseg.mn. 2011-2022
Эрүүл мэнд

Өрхийн эмнэлгүүд ажлын өдөр 22 цаг хүртэл ажиллана

Өрхийн эмнэлгүүд ажлын өдрүүдэд 22 цаг хүртэл, бямба, ням гарагт жижүүр эмч, сувилагчийг 10-15 цагийн хооронд ажиллуулах тухай Нийслэлийн эрүүл мэндийн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Бямбадоржийн тушаал гарчээ.

Уртасгасан цагаар ажилласан эмч, эмнэлгийн мэргэжилтний илүү цагийн хөлсийг биеэр амраах болон ковидын хариу арга хэмжээний тусламж, үйлчилгээний санхүүжилтийн хүрээнд төсөвтөө багтаан шийдвэрлэхийг өрхийн эрүүл мэндийн төвийн дарга нарт даалгажээ.

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tseg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)
Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..