© Tseg.mn. 2011-2022
Дэлхийд

Тайланд улс дөрөвдүгээр сараас эхлэн гадаадын жуулчдаас нэмэлт хураамж авдаг болно

Тайландын засгийн газар ирэх дөрөвдүгээр сараас эхлэн тус улсад ирсэн гадаадын жуулчин бүрээс 300 батын ($9) хураамж авахаар төлөвлөжээ.

Уг хураамжаас олсон орлогыг аялал жуулчлалын дэд бүтцийг сайжруулахад, бас төлбөрийн чадваргүй жуулчдын осол эндэгдлийн даатгалын зардалд зориулах тухай албаны эх сурвалж өчигдөр мэдээлсэн байна.

Азийн аялал жуулчлалын хамгийн том төвүүдийн нэг Тайланд улсын эдийн засаг коронавирусийн цар тахлын улмаас ихээхэн хохирол амсаад байгаа.

2019 онд тус улсад 40 сая жуулчин ирж байсан бол өнгөрсөн онд 200,000 болж буурсан байна.

Аялал жуулчлалын салбараа сэргээх төлөвлөгөөнд нь коронавирусийн Омикрон хувилбарын тархалт саад болоод байгаа.

Одоогоор Тайландад ирэх жуулчид Covid-19 шинжилгээний төлбөрөө урьдчилж төлсөн байх, тусгаарлагдах байрны зардлаа гаргах, Covid-19-ийн эмчилгээний даатгалд хамрагдсан байх зэрэг үүрэг хүлээдэг юм.

Хэрвээ дээрх төлөвлөгөө хэрэгжвэл нэмэлт 300 батын хураамж төлдөг болох юм байна.

Тайланд улс энэ онд 5-15 сая жуулчин хүлээж авах төлөвлөгөөтэй байгаа ажээ. Гадаадын жуулчдаас олох нийт орлогын хэмжээг 800 тэрбум бат ($23.97 тэрбум) гэж тооцоолсон байна.

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tseg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)
Шинэ мэдээ
Их уншсан
Цаг агаар дуудаж байна...
Уншиж байна ..