© Tseg.mn. 2011-2022
Улаанбаатар

Сөүлийн чиглэлд хэвийн үргэлжилж буй нислэгийн хуваарь

Дэлхий дахинд Covid-19-ийн омикрон хувилбарын тархалт дахин тодорхойгүй нөхцөл байдал үүсгэв. Иймд гадаадын улс орнууд хилээ чангатгаж эхэлснээр олон улсын нислэгүүд ч хязгаарлагдаж эхэллээ. Тухайлбал, Япон улс гадаадын иргэдийг тодорхойгүй хугацаанд нэвтрүүлэхийг хориглоод байна. Мөн Өмнөд Солонгос зарим нислэгүүдээ цуцалсан. Тодруулбал, Сөүл-Улаанбаатар чиглэлд "МИАТ" ТӨХК-ийн энэ сарын 12, 15, 19, 22, 26, 29-ний өдрүүдэд буюу Лхагва, Бямба гаригийн нислэгүүд, мөн хоёрдугаар сарын 8, 15, 22-ны өдрүүдийн Мягмар гаригийн нислэгүүдийг цуцалжээ.

Иймд тус компани нислэгийн тийз худалдаж авсан зорчигчдыг хамгийн ойрын нислэгт шилжүүлэх, гарч буй зардлын зөрүүг хариуцаж, холбогдох зохицуулалтыг хийж байгаа аж. Мөн гадаадын улс орнуудаас тавьж буй шаардлагаас хамаарч тийз худалдан авсан зорчигчид зорчих боломжгүй болж буй тохиолдолд тийзний мөнгийг бүрэн буцаан олгож буй юм. Харин Сөүлийн чиглэлд нэгдүгээр сарын 9, 11, 14, 16, 18, 21, 23, 25, 28, 30-ны өдрүүдэд нислэг хэвийн үргэлжилнэ. Мөн хоёрдугаар сарын 5-наас эхлэн Лхагва, Баасан, Бямба, Ням гаригт нислэг үйлдэх юм.

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tseg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)
Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..