© Tseg.mn. 2011-2022
Улаанбаатар

57 иргэнийг утаажилтын бүсээс гаргаж, 160 сая төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалжээ

Нийслэлийн хэмжээнд 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэлх хугацаанд ахуйн гал түймрийн 42, аврах ажиллагааны 1 удаагийн буюу нийт 43 удаагийн дуудлага бүртгэгдсэн байна.

Дуудлагын дагуу нийслэлийн хүрээний анги, байгууллагуудын алба хаагчид ажиллаж, гал түймрийн утаажилтын бүсээс 57 иргэнийг гаргаж, 160 сая төгрөгийн өмч хөрөнгийг хамгааллаа.

Дуудлагын тоог өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулбал 7,1 хувиар буурсан дүнтэй байна гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tseg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)
Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..