© Tseg.mn. 2011-2022
Улс төр

Ардчилсан намын Тэргүүн дэд даргаар Д.Ганбатыг томилов

Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооноос өнөөдөр /2021.11.30/ ээлжит бус цахим хурал хийжээ. Уг хурлаар тус намын Тэргүүн дэд даргаар намын бүлгийн дарга Д.Ганбат томилогдсон байна.

АН-ын ҮБХ-ны ээлжит бус хурал хуралдаж, дараах асуудлуудыг хэлэлцэн баталжээ. Тодруулбал,
  • Ардчилсан намын “Үндэсний анхдугаар чуулган" зохион байгуулах тухай
  • "Улс төрийн намын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөл"-ийн танилцуулга
  • Бусад гурван асуудлыг хэлэлцэж Үндэсний бодлогын хорооны гишүүд дэмжиж баталсан байна.

М.Тулгат даргатай Ардчилсан намаас арваннэгдүгээр сарын 18-нд долоо хоногийн ээлжит 4:11 цагаараа мэдээлэл хийх үеэрээ ирэх арванхоёрдугаар сарын 6-нд тохиох Ардчиллын өдрийг тохиолдуулж "Хүний эрхийн үндэсний чуулган" зохион байгуулахаа мэдэгдсэн юм.

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tseg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)
Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..