© Tseg.mn. 2011-2022
Эрүүл мэнд

Эрээнд Covid-19-ийн тохиодлын тоо 18 болжээ

Хятад улсын Өвөрмонголын Шилийн гол аймгийн Эрээн хотод сүүлийн 24 цагийн хугацаанд Covid-19-ийн халдварын тохиодлын тоо 1-ээр нэмэгдсэнээр нийт батлагдсан тохиолдол 18 болж нэмэгдлээ /2021,10,30/. Эрээн хот нь Монгол Улсын Замын-Үүд сумтай хиллэдэг, Монгол-Хятадын худалдааны гол гарцуудын нэг бөгөөд цар тахалтай холбоотойгоор энэ сарын 13-наас хойш Эрээн ба Замын-Үүдийн хилийн боомт хаалттай байгаа билээ.

 Мөн Алшаа аймгийн Эзнээ хошуунд сүүлийн 24 цагийн хугацаанд 18 хүн халдвар авсан нь батлагдсанаар нийт тохиолдлын тоо 132 болсон байна. Эзнээ хошуу нь манай Монгол Улстай хиллэдэг бөгөөд Монгол-Хятадын нүүрс тээврийнгол гарцуудын нэг Сэхээ боомт тус хошууны нутаг дэвсгэрт байдаг.

Өвөр Монголд энэ сарын дундуур Covid-19-ийн ээлжит давлагаа эхэлснээс хойш дотоодын халдварыннийт 155 тохиолдол батлагдаад байгаа аж.

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tseg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)
Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..