© Tseg.mn. 2011-2022
Эрүүл мэнд

Улаан бүсэд ажиллах эмч, мэргэжилтнүүдийг бүртгэж байна

Covid-19 халдварын үед бэлэн байдлыг хангаж, эмнэлгийн тусламж үйлчилгээ тасралтгүй үзүүлж буй эрүүл мэндийн байгууллагуудад сайн дураар ажиллах хүсэлтэй эмч, мэргэжилтнүүдийг бүртгэж байна. Ажиллах хүсэлтэй эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд нийслэлийн Эрүүл мэндийн газрын 79970101-(5) дугаарт холбогдож бүртгүүлнэ үү.
Нийт эрүүл мэндийн салбарын 55 мянган ажилтнаас 13 мянга гаруй ажилчин халдварын улаан бүсэд ажиллаж буй.
Цар тахлын эсрэг хариу арга хэмжээнд ажиллаж буй төрийн эрүүл мэндийн байгууллагын ажилтнуудаа дэмжих зорилгоор 2021 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж урамшууллын зардлыг батлуулсан. Ингэснээр тус бүр нэг сая төгрөг олгохоор шийдвэрлэн төсвийн хуваарийн дагуу эхний санхүүжилтээс эрүүл мэндийн байгууллагуудад шилжүүлсэн гэдгийг Эрүүл мэндийн сайд С.Энхболд мэдээлж байв.
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tseg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)
Шинэ мэдээ
Их уншсан
Цаг агаар дуудаж байна...
Уншиж байна ..