© Tseg.mn. 2011-2021

Хүүхдийн 100 мянган төгрөгийг МАРГААШААС олгохоор боллоо

Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн олгох хугацааг наашлуулан хоёрдугаар сарын 10 буюу маргаашаас олгохоор болсныг Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас мэдээллээ. 

Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, Ахмад настанд олгох хөнгөлөлт, тусламж, хүндэтгэл, Хөгжлийн бэрхшээлтэй иргэнд үзүүлэх хөнгөлөлт, тусламж, Хүнсний эрхийн бичиг олгох үйлчилгээг 2 дугаар сарын 8-наас олгож эхэлсэн.

Харин Насны хишиг, Эхийн алдар одонгийн мөнгөн тусламжийг өнөөдөр буюу хоёрдугаар сарын 9-нөөс олгож эхлээд байгаа юм. 

Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх эцэгт олгох тэтгэмжийг /4 үйлчилгээ/ 2 дугаар сарын 17-ноос олгож эхлэх юм байна. Иргэд Нийгмийн халамжийн үйлчилгээг www.ehalamj.mn халамжийн нэгдсэн системд бүртгүүлсэн данс руугаа цахим банк болон ATM-ээс авах боломжтой. 

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tseg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)
Шинэ мэдээ
Их уншсан
Цаг агаар дуудаж байна...
Уншиж байна ..